БНХАУ-ын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж болжээ
Жэн Мэнжү энэ сарын 14-нд 31 настайдаа ээж болж, хүүтэй болжээ. Тэрбээр өөрийн мэндэлсэн эмнэлэгтээ амаржсан байна.
Мэдээллийн алба

Бээжингийн их сургуулийн гуравдугаар эмнэлгийн профессор Жан Лижү 1988 оны гуравдугаар сард хуруу шилэнд үр тогтоох аргын тусламжтай бойжсон охиныг эх барьсан. Ийн “хуруу шил”-ний хүүхдийг Жэн Мэнжү хэмээн нэрлэсэн байдаг.
Жэн Мэнжү энэ сарын 14-нд 31 настайдаа ээж болж, хүүтэй болжээ. Тэрбээр өөрийн мэндэлсэн эмнэлэгтээ амаржсан байна.
Дашрамд дуулгахад, дэлхийн анхны “хуруу шил”-ний хүүхэд 1978 оны долоодугаар сард Их Британид мэндэлж байжээ.


















