Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын баруун хойд хэсэгт хавтгай тэмээ нутагшуулжээ

Энэ нь Гансу мужид хавтгай тэмээ нутагшуулж буй хоёр дахь тохиолдол бөгөөд анх дөрвөн зэрлэг тэмээг 2012 оны есдүгээр сард Хятадын онгон байгальд нутагшуулж байжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын баруун хойд хэсэгт хавтгай тэмээ нутагшуулжээ
БНХАУ-ын баруун хойд хэсэгт хавтгай тэмээ нутагшуулжээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн баруун хойд хэсэгт орших Гансу мужид дөрвөн хавтгай тэмээ нутагшуулсан талаар CCTV мэдээллээ. Энэ нь Гансу мужид хавтгай тэмээ нутагшуулж буй хоёр дахь тохиолдол бөгөөд анх дөрвөн зэрлэг тэмээг 2012 оны есдүгээр сард Хятадын онгон байгальд нутагшуулж байжээ. Тухайн үед зэрлэг байгальд нутагшуулан гаргасан хавтгайнууд үржил хөгжил, дасан зохицох чадварын хувьд сайн байсан ч, хяналтын байгууламжуудыг устгах, хүн рүү дайрах зэрэг асуудал үүсгэсэн аж. Тиймээс энэ удаагийн хавтгай тэмээг хязгаар нутагт идээшүүлэн тавьсан байна.

Байгаль хамгаалах олон улсын холбооноос хавтгай тэмээг нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулаад байгаа бөгөөд Хятад улс 1980-аад оноос хойш зэрлэг тэмээг хамгаалахын тулд Шиньжян, Гансугийн нутаг дэвсгэрт байгалийн нөөц газар байгуулжээ. Ингэснээр хавтгай тэмээний тоо толгой тогтмол өсчээ.

Хуваалцах