Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын Бээжин дэх Зуны ордон анх удаа хуанли гаргажээ

2019 онд Зуны ордонд сайн дурын ажилтнууд 20 мянга гаруй цаг ажиллаж, ирсэн зочдод үйлчилсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Бээжин дэх Зуны ордон анх удаа хуанли гаргажээ
БНХАУ-ын Бээжин дэх Зуны ордон анх удаа хуанли гаргажээ. Зураг: МҮОНРТ

Бээжин дэх Зуны ордон саяхан анхны албан ёсны хуанлигаа гаргасан талаар урд хөршийн CCTV мэдээллээ. Уг хуанлид хааны ордны цэцэрлэгийн бүтэн жилийн турш өөрчлөгдөж буй байгалийн гайхалтай агшнуудыг багтаажээ.

Тухайлбал, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн тус газрын сонгодог хэв маяг бүхий уран барилгын олон талт байдлыг харуулснаас гадна Хятадын 24 цаг улирлын талаар эндээс олж мэдэх боломжтой аж.

24 цаг улирал гэдэг нь хятадууд эрт үед нарны эргэх хөдөлгөөнийг ажиглан улирал солигдохтой холбогдуулан өдөр тутмын үйл хэрэг, газар тариалангаа зохицуулахын тулд сахиж ирсэн систем юм. Энэхүү шинэ хуанли өнгөрсөн пүрэв гарагт буюу Олон улсын сайн дурын ажилтнуудын өдөр хэвлэгдсэн юм.

Сонирхуулахад, 2019 онд Зуны ордонд сайн дурын ажилтнууд 20 мянга гаруй цаг ажиллаж, ирсэн зочдод үйлчилсэн байна.

Хуваалцах