БНХАУ-ын “Бэйдөү-3” хиймэл дагуулын навигацийн систем ашиглалтад орно
БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг ёслолд оролцоно
Мэдээллийн алба

Урд хөргийн “Beidou-3” хиймэл дагуулын навигацийн системийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ маргааш буюу энэ сарын 31-нд 10:30 цагт тус улсын Ардын их хурлын ордонд болох бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг ёслолд оролцоно хэмээн CCTV мэдээллээ.
“Beidou-3” хиймэл дагуулын навигацийн систем нь сансрын, газрын, хэрэглэгчийн сегмент гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд тухайн гурван хэсэг уялдаа холбоотой ажиллах юм байна. Мөн дэлхийн хэмжээнд цаг агаарын ямар ч нөхцөлийг үл харгалзан, 24 цагийн турш бүх хэрэглэгчид өндөр нарийвчлалтай, найдвартай байршил тогтоох болон навигацийн үйлчилгээг үзүүлэх аж.


















