БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 60.0 тэрбум төгрөг бүхий Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв нь 250 ортой амбулаторийн нөхөн сэргээх төв, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт сэргээн засах эмчилгээнд хамруулах, тэдэнд зориулсан энгийн ортопедийн туслах хэрэгсэл хийж өгөх, эцэг эхчүүд, гэр бүлийхэнд зориулсан сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэх цогцолбар төв байх юм. нь, нөхөн сэргээх газар, захиргааны газар, нөхөн сэргээх сургалт, хэвтүүлэн эмчлэх тасаг, ложистик үйлчилгээ зэрэг төхөөрөмжүүдтэй цогцолбор төв байх юм.
Тус төвийн барилгын ажлыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны долоодугаар сарын 31 өдрөөс өмнө эхлүүлж, 2.5 жилийн хугацааанд дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Барилгын нийт талбайн хэмжээ ойролцоогоор 14.990 квадрат метр байна.


Эх сурвалж: Ministry of Population Development and Social Protection


















