Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

Пүрэв гарагт Хятадын дарга Ши Жинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ-Интэй утсаар ярилаа. Хятадаас гадна Өмнөд Солонгос болон Японд коронивирусын тархалт хэдэн зуугаар тоологдож эхлээд байгаа. Ши Жинпинь Хятад улс коронавирусын тархалтыг зогсоохын төлөө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын дарга Ши Жинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа
БНХАУ-ын дарга Ши Жинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа. Зураг: МҮОНРТ

Пүрэв гарагт Хятадын дарга ШиЖинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч МүнЖэ-Интэй утсаар ярилаа. Хятадаас гадна Өмнөд Солонгос болон Японд коронивирусний тархалт хэдэн зуугаар тоологдож эхлээд байгаа. ШиЖинпинь Хятад улс коронавирусний тархалтыг зогсоохын төлөө тал бүрийн, чанга хатуу арга хэмжээг авч буйг онцолсон байна. Мөн тэрээр сүүлийн үед эерэг үр дүнгүүд ажиглагдаж байгааг онцолж, Хятад улс “КОВИД -19”вирусний эсрэг тэмцэлд ялалт байгуулж чадна гэсэн итгэл төрүүлж байгааг онцолжээ.

Мөн Хятадын дарга Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах үеэрээ Хятад улс коронавирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг аль болохоор бууруулахыг хичээж байгааг хэлснээс гадна 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан эдийн засаг, нийгмийн хөтөлбөрүүдээ биелүүлнэ гэдэгт одоог хэрнэ итгэл төгс байгааг хэлжээ.

Хуваалцах