Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Өмнөд Солонгост айлчилж байна

БНХАУ-ын дарга Си Жинпин БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр Сөүлд өнөөдөр хүрэлцэн очив. Тэрээр айлчлалын явцад Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзаж, эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Сөүлийн Их Сургуулийн оюутнуудад лекц уншина.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын дарга Өмнөд Солонгост айлчилж байна
БНХАУ-ын дарга Өмнөд Солонгост айлчилж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Ши Жинпин БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр Сөүлд өнөөдөр хүрэлцэн очив. Тэрээр айлчлалын явцад Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзаж, эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Сөүлийн Их Сургуулийн оюутнуудад лекц уншина.

БНХАУ-ын төр, засгийн зүтгэлтнүүд, бизнесийн төлөөлөл багтсан 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж буй энэхүү айлчлал нь тус улсын түүхэнд бусад улсад хийж буй хамгийн олон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй айлчлал болж байна.

БНХАУ, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 22 жилийн ой тохиож байгаа цаг үед болж байгаагаараа энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой хэмээн хоёр тал үзэж байгаа юм.

Хуваалцах