Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Өвлийн олимпын наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын дарга Өвлийн олимпын наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна
БНХАУ-ын дарга Өвлийн олимпын наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Ши Жиньпин энэ сарын 20-нд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзсан байна.

БНХАУ-ын дарга ”Бүх зүйл бэлэн, наадам хуваарийн дагуу болно. Наадамд дэлхийн 90 орчим улсын 3000 гаруй тамирчин оролцоно. Манай улс эдгээр орны ард түмэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцааг авсан” гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр оролцогчид, холбогдох талууд болон өөрийн улсын ард түмний аюулгүй байдлыг хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр коронавирусний эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцсэн гэж Олон улсын олимпын хорооны талаас мэдэгдсэн.

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах "Хятадын бүх давхаргын ард түмэн олимпын нийгэмлэгийг хүлээн авч байгаад маш их өндөр сэтгэгдэлтэй байна" гэдгээ илэрхийлжээ.

Хуваалцах