БНХАУ-ын дотоодын аялал жуулчлал сэргэсэн гэв
Урд хөршийн дотоодын аялал жуулчлалын салбар сэргэсэн талаар CCTV мэдээллээ.
Мэдээллийн алба

Урд хөршийн дотоодын аялал жуулчлалын салбар сэргэсэн талаар CCTV мэдээллээ. Тодруулбал, Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээллийн төвөөс мэдэгдсэнээр тус улсын бүх нийтийн амралтаар буюу энэ сарын 1-7-нд Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор 515 сая иргэн аялсан нь тахлын өмнөх үеэс 70.1 хувиар сэргэсэн байна. Ингэснээр тус улсын дотоодын аялал жуулчлалын орлого 389.061 тэрбум юаньд хүрэв. Энэ нь тахлын өмнөх мөн үеийн 59.9 хувьтай тэнцэж байна.
БНХАУ-ын иргэд амралтынхаа үеэр цаг агаар, орон нутгийн цар тахлын нөхцөл байдлын улмаас дунд болон холын аяллаас татгалзаж оршин суугаа бүс нутагтаа ойрын зугаалга, аялал хийсэн ажээ.


















