Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын дрон үйлдвэрлэгч компани ОХУ, Украинд бизнесээ түр зогсоолоо

Хятадын өмнөд хэсгийн Шэнжэнь хотод байрладаг дэлхийн хамгийн том дрон үйлдвэрлэгч компани Орос, Украин дахь бүх бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын дрон үйлдвэрлэгч компани ОХУ, Украинд бизнесээ түр зогсоолоо
БНХАУ-ын дрон үйлдвэрлэгч компани ОХУ, Украинд бизнесээ түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Хятадын өмнөд хэсгийн Шэнжэнь хотод байрладаг дэлхийн хамгийн том дрон үйлдвэрлэгч компани Орос, Украин дахь бүх бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Дрон үйлдвэрлэлийн “Ди-Жэй-Ай” компани дагаж мөрдөх шаардлагыг дотооддоо дахин үнэлсний дүнд дээрх хоёр улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа түр зогсооно гэж зарласныг "Ройтерс" агентлаг уламжиллаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанийн дроныг Орос, Украин хоёр улсын аль, аль нь цэргийн үйл ажиллагаанд ашиглаж байна гэж мэдээлсэн. Үүний хариуд “Ди-Жэй-Ай” дрон үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүнээ цэргийн зориулалтаар зах зээлд борлуулдаггүй гэж мэдэгдсэн юм.

Тус компани дэлхийн дроны хэрэглээний зах зээлийн нийт хувьцааны 70 хувийг эзэмшдэг байна.

Хуваалцах