БНХАУ-ын Элчин сайд Син Хайминг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Замын-Үүд-Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.
Мөн Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 07 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаар дуулгалаа.


















