БНХАУ-ын Элчин сайдтай уулзав
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ван Сяолун уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг дурдлаа. Мөн тэрээр, цаашид боловсролын салбарт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, сургуулиудын сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ дуулгасан юм. Байнгын хорооны дарга О.Баасанхүү Элчин сайд Ван Сяолунтай уулзаж буйдаа талархаад, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.


















