БНХАУ-ын элчин сайдтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдад хандан "Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах болсон нь Монгол Улс, Хятад Улсын иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой" болохыг онцлон тэмдэглэлээ. “Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөрийн дагуу манай холбогдох байгууллагууд ажиллаж байгаа гэж УИХ-ын дарга З.Энхболд нэмж хэлээд Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа бодитой үр дүнтэй өргөжиж, томоохон төслүүдэд хамтран ажиллах боломж гарч ирж байгааг дурдлаа.


















