Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын эрх баригчид 2010-2012 онд АНУ-ын Тагнуулын төв газрын 20-иод мэдээлэгчийг илрүүлжээ

Хятадын эрх баригчид 2010-2012 онд БНХАУ-д АНУ-ын Тагнуулын төв газрын 20-иод мэдээлэгчийг илрүүлж, Америкийн тагнуулын үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулсан тухай “Нью-Йорк таймс” сонин уламжиллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын эрх баригчид 2010-2012 онд АНУ-ын Тагнуулын төв газрын 20-иод мэдээлэгчийг илрүүлжээ
БНХАУ-ын эрх баригчид 2010-2012 онд АНУ-ын Тагнуулын төв газрын 20-иод мэдээлэгчийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын эрх баригчид 2010-2012 онд БНХАУ-д АНУ-ын Тагнуулын төв газрын 20-иод мэдээлэгчийг илрүүлж, Америкийн тагнуулын үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулсан тухай “Нью-Йорк таймс” сонин уламжиллаа.

Сонины авсан мэдээгээр АНУ-ын Тагнуулын төв газрын Хятад дахь 20-иод мэдээлэгчийг нэг бол шоронд хорьсон, эсвэл буудан хороожээ. Ийнхүү Бээжин олон жилийн турш босгож, бий болгож байсан Америкийн тагнуулын сүлжээг нураалаа гэдгийг “Нью-Йорк таймс” сонин тэмдэглэж байна.

Зарим нэг мэдээгээр АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан нэг хүнийг бусдад сургамж болох үүднээс Засгийн газрын ордны талбай дээр буудан хороожээ. АНУ-ын түшмэлүүд энэ хэрэг явдлыг АНУ-ын тагнуулын салбар дахь хамгийн том бүтэлгүйтэл хэмээн нэрлэж байна. Одоо Америкийн тагнуулын байгууллага нууц мэдээлэгчдийн талаарх мэдээлэл хэрхэн алдагдсан байж болохыг тодруулахаар ажиллаж байна.

Тагнуулын төв байгууллагын ажилтан Хятадын талд мэдээлэл өгсөн байх гэх хувилбар яригдаж байна. Дээрх цаг хугацаа Барак Обама засгийн эрхэнд байх үеийг хамарч байгаа бөгөөд Обама өөрөө Хятадаас ирэх тагнуулын мэдээ цөөрсөн тухай хэлж байжээ. Тагнуулын төв газар болон Холбооны мөрдөх товчоо “Нью-Йорк таймс” сонины нийтлэлд тайлбар хийхээс татгалзаж байна.



Хуваалцах