Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Европын орнуудад айлчилж байна

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Европын орнуудаар хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Норвегид хүрэлцэн очоод байна. Өчигдөр Осло хотноо Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Европын орнуудад айлчилж байна
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Европын орнуудад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Европын орнуудаар хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Норвегид хүрэлцэн очоод байна. Өчигдөр Осло хотноо Норвегийн Ерөнхий сайд ЭрнаСульберг Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр 2 орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ковид-19 цар тахлын эсрэг хамтын хүчээр тэмцэхийн тулд улс төрийн харилцаагаа сэргээх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.

Уулзалтын үеэр Ван И Хятадын гадаад хэргийн сайд сүүлийн 15 жилд анхны албан ёсны айлчлалаа Норвегид хийж байгаа нь БНХАУ 2 орны харилцааг эрхэмлэж улам өргөжүүлэхийг чармайж, чухал гэрээ хэлэлцээрүүдийг байгуулахад бэлэн байгааг гэрчилж буйг онцлон тэмдэглэсэн байна. Мөн БНХАУ олон улсын үйл хэрэгт Норвеги илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж НҮБ-ын аюулгүйн зөвлөл дэх асуудлуудаар хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын гадаад хэргийн сайдын Европын орнуудад хийж байгаа айлчлалыг Европын Холбоо тус улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн үү, Европ АНУ тэргүүтэй Хятадыг эсэргүүцэх эвсэлд нэгдэх үү гэсэн гол асуултуудад хариулт авах зорилготой хэмээн ажиглагч судлаачид тодорхойлж байна.

Ер нь Хятад Европын орнууд 2020 онд томоохон уулзалт, чуулган, арга хэмжээ товлож, хөрөнгө оруулалтын асар өндөр дүнтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахал хойшлуулахад хүргэсэн. Гэхдээ цар тахлын аюул намжаагүй ч гадаад айлчлалаа сэргээж дипломат түвшинд асуудлуудаа ийнхүү хэлэлцэн шийдвэрлэж байна.

Хуваалцах