Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНАСАУ-д айлчилна

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд тус улсын гадаад хэргийн сайд Ван И ирэх сарын 2-нд Умард Солонгост 2 өдрийн ажлын айлчлал хийх гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНАСАУ-д айлчилна
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНАСАУ-д айлчилна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд тус улсын гадаад хэргийн сайд Ван И ирэх сарын 2-нд Умард Солонгост 2 өдрийн ажлын айлчлал хийх гэж байна. Энэ тухай Хятадын гадаад хэргийн яам мэдэгдсэнийг Японы Эн ЭйчКэй агентлаг уламжиллаа.

Түүний Пхеньянд хийх гэж байгаа ажлын айлчлалын гол зорилго нь өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас гарсан үр дүнг Умардын талаас танилцуулж магадгүй гэж олон улсын шинжээчид харж байна. Умард Солонгос бол БНХАУ-ын хамгийн ойрын гол холбоотон улс учраас, хоёр Солонгосын удирдагчид яриа хэлэлцээний түвшинд өөр ямар ямар асуудал хэлэлцсэн, цаашид ямар ямар арга хэмжээ авч ажиллахаар тохиролцсон, цаашид хэрхэх зэрэг асуудлыг хоёр тал авч голчлон хэлэлцэх болов уу гэж, ажиглагчид Хятадын гадаад хэргийн сайдын ажлын айлчлалын төлөвийг тодорхойлж байна.

Мөн 3-4 долоо хоногийн дараа болно гэж товлож байгаа Трамп, Ким-ийн дээд хэмжээний уулзалтын тухай ч, хэлэлцэж, санал солилцох түвшний уулзалт болно гэж үзэж байна.

Хуваалцах