Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын импорт, экспортын хэмжээ өсчээ

Хятадын бараа бүтээгдэхүүний 2021 оны импорт, экспортын эхний гурван улирлын дүн 28.33 их наяд юань болсон талаар CCTV мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар өссөн үзүүлэлт юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын импорт, экспортын хэмжээ өсчээ
БНХАУ-ын импорт, экспортын хэмжээ өсчээ. Зураг: МҮОНРТ

Хятадын бараа бүтээгдэхүүний 2021 оны импорт, экспортын эхний гурван улирлын дүн 28.33 их наяд юань болсон талаар CCTV мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Энэ талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэн “Хятад улсын 2021 оны хавар, зун, намрын гадаад худалдаа тогтвортой байсан. Цар тахлын дараах сэргэлт сайн байна” гэжээ.

Хятад улс АСЕАН (Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг)-ийн улс оронтой 4.08 их наяд юанийн импорт, экспортын худалдаа хийжээ. Үүнээс гадна Европын холбоо, АНУ, Япон, БНСУ-тай Хятад улсын хийж буй импорт, экспортын хэмжээ нэмэгдсэн байна.

Хуваалцах