Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын Жилинь мужийн бизнес эрхлэгчид хамтран ажиллана

БНХАУ-ын Жилинь мужийн бизнес эрхлэгч, компаниуд манай улсын мал аж ахуй, ноос ноолуурын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Жилинь мужийн бизнес эрхлэгчид хамтран ажиллана
БНХАУ-ын Жилинь мужийн бизнес эрхлэгчид хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Жилинь мужийн бизнес эрхлэгч, компаниуд манай улсын мал аж ахуй, ноос ноолуурын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал өнөөдөр МҮХАҮТ болон Жилинь мужийн бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдын уулзалт боллоо. Энэ үеэр хоёр тал бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулах салбар боломжын талаар ярилцсан юм.

Одоогоор манай улс Жилинь мужтай гурван төслийг хэрэгжүүлээд байгаа юм. Харин цаашдаа уул уурхай биш аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжтойг Хөрөнгө оруулалтын газрын сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д. Ирмүүн тодотголоо.


Хуваалцах