БНХАУ-ын химийн үйлдвэрт гал гарсан бичлэг цахим ертөнцөөр ихээхэн тархаж байна
БНХАУ-ын Аньхой мужийн химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн уршгаар хоёр хүн гэмтэж, түлэгдсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Аньхой мужийн химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн уршгаар хоёр хүн гэмтэж, түлэгдсэн байна. Тус үйлдвэрт дэлбэрэлт болж, улмаар шатаж байгааг харуулсан бичлэгүүд интернэтийн сүлжээгээр тархаад байна.
Орон нутгийн эрх баригчид будаг шингэлэгчтэй том сав дэлбэрсэн, гарсан галыг цагийн дотор унтрааж чадсаныг мэдээлж байна. Хятадын иргэд үйлдвэрт болсон энэ дэлбэрэлтээс болж химийн хорт бодис агаар мандал, хөрс, усаар тархсан байх магадлалтай гэж болгоомжилж байна. Мөн үүнийг нягтлан шалгаж, шинжилгээ хийхийг шаардаж байна.


















