Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын хүн амын өсөлт буурчээ

БНХАУ-д 40 гаруй жил явуулж байгаа “нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлого тус улсын хүн амын өсөлтийг 400 саяар бууруулжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын хүн амын өсөлт буурчээ
БНХАУ-ын хүн амын өсөлт буурчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д 40 гаруй жил мөрдөгдөж буй “нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлого хүн амын өсөлтийг 400 саяар бууруулжээ. Энэ тухай Төрийн зөвлөлийн эрүүл мэнд, төрөлт төлөвлөлтийн хэргийн албан ёсны төлөөлөгч Мао Цюнь Ань уламжлав. Мөн тэрбээр 1,3 тэрбум хүн амтай хөгжиж буй орон байгалийн хязгаарлагдмал нөөцтэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн төрөлтийг хязгаарлах бодлого явуулаагүй бол манай хүн ам 1,7-1,8 тэрбумд хүрч ундны ус, эрчим хүчний нөөц 20 гаруй хувиар багасах байсан гэжээ.

Түлхүүр үг:хятад
Хуваалцах