Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Монгол улсад айлчилна

БНХАУ-ын Хууль зүйн дэд сайдын манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн салбарын харилцаа,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Монгол улсад айлчилна
БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Монгол улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүний манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцоно. Түүнчлэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Хуваалцах