Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

БНХАУ-ын Ляонин мужийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутнууд болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид Монгол Улсад хийж буй танилцах айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн урилгаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаат

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа
БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Ляонин мужийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутнууд болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид Монгол Улсад хийж буй танилцах айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн урилгаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Ляонин мужийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, инноваци, хөрөнгө оруулалт, залуучуудын солилцоог дэмжих, цаашдын хамтарсан төсөл, хөтөлбөрийн суурийг тавих зорилготой юм.

Хуваалцах