Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

БНХАУ-ын мэргэжилтнүүд шалгалт хийв

Манай улсын нядалгааны есөн үйлдвэр, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 13 үйлдвэр шалгалтад хамрагдаж эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын мэргэжилтнүүд шалгалт хийв
БНХАУ-ын мэргэжилтнүүд шалгалт хийв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд байгуулсан “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, БНХАУ-д экспортлож, импортлох үеийн хяналт шалгат, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” протоколын хүрээнд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас шалгалт хийлээ. Манай улсын нядалгааны есөн үйлдвэр, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 13 үйлдвэр шалгалтад хамрагдаж эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байна.

Хуваалцах