Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын нүүрсний уурхайд хийн дэлбэрэлт болжээ

БНХАУ-ын нүүрсний нэгэн уурхайд хийн дэлбэрэлт болж, 10 гаруй хүн нас барж, хоёр хүн нурангид дарагджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайд хийн дэлбэрэлт болжээ
БНХАУ-ын нүүрсний уурхайд хийн дэлбэрэлт болжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын нүүрсний нэгэн уурхайд хийн дэлбэрэлт болж, 10 гаруй хүн нас барж, хоёр хүн нурангид дарагджээ. Тус улсын өмнөд бүсийн Гуйжоу мужид байдаг нүүрсний уурхайд урд шөнө болсон дэлбэрэлтийн үеэр 23 хүн газар доор байснаас 14 хүн нас барсан байна. Албаныхан аврах ажиллагааг эхлүүлжээ. Хоёр хүн нурангид дарагчихаад байна гэж орон нутгийн хэвлэл мэдээлж байна.

Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад осол эндэл гарах нь Хятадад түгээмэл байдаг гэж зарим хэвлэл тайлбарласан байна. Энэ оны нэгдүгээр сард л гэхэд Шаньси мужид уурхай нурж 21 хүн, мөн 2018 оны 10 дугаар сард нэг уурхайн тэсэлгээний үеэр хонгил нурж мөн тооны хүн амиа алдаж байсныг дурджээ.

Хуваалцах