БНХАУ-ын Олон Улсын радиогийн төлөөлөгчид МҮОНР-д зочиллоо
МҮОНР, БНХАУ-ын Олон Улсын радио олон жилийн хамтын ажиллагаатай билээ. МҮОНР-ийн түүхт 80 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Олон улсын радиогийн дэд дарга Ван Мин хуа тэргүүтэй төлөөлөгчид алба ёсны айлчлал хийж, ОНР-ийн үйл ажиллагаатай танилцаж, ОНР-ийн захиралын зөвлөлийн гишүүдтэй ажил төрлийн санал
Мэдээллийн алба

МҮОНР, БНХАУ-ын Олон Улсын радио олон жилийн хамтын ажиллагаатай билээ. МҮОНР-ийн түүхт 80 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Олон улсын радиогийн дэд дарга Ван Мин хуа тэргүүтэй төлөөлөгчид алба ёсны айлчлал хийж, ОНР-ийн үйл ажиллагаатай танилцаж, ОНР-ийн захиралын зөвлөлийн гишүүдтэй ажил төрлийн санал солилцлоо.
Зочидын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Олон улсын радиогийн Зүүн хойд Ази, Төв азийн мэдээллийн төвийн дарга Ниү Дао бинь, БНХАУ-ын Олон улсын радиогийн Олон улсын хамтын ажиллагааны албаны Ази, африкийн хэлтсийн дарга Ван Бяо, Хятадын Олон улсын радиогийн санхүүгийн албаны дарга Линь Жянь жүнь тус улсын Олон улсын радиогийн Солонгос хэлний редакцийн сурвалжлагч Сүн Хүй нар ирлээ.
Хоёр орны радио өргөн нэвтрүүлгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай харилцан товч мэдээлэл хийж, Сэтгүүлчид, уран бүтээлчдээ харилцан илгээж, туршлага солилцох, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг сурталчилан таниулах талаар тал бүрийн өргөн нэвтрүүлгийг хамтран бэлтгэж түгээх зэргээр зөвшилцсөн юм.


















