Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузиг хүлээн авч уулзлаа

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузитэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Хуан Юузи БНХАУ-ын Онцгой байдлын яамны үйл ажиллагааны талаар товч танилцуулаад нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааны талаар харилцан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузиг хүлээн авч уулзлаа
БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузиг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузитэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Хуан Юузи БНХАУ-ын Онцгой байдлын яамны үйл ажиллагааны талаар товч танилцуулаад нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал уурхайн үйл ажиллагаатай холбоотой мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэх ажлуудыг өнгөрсөн онд нэлээд хийсэн, цаашид ч хууль эрхзүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдаад уурхайн аюулгүй үйл ажиллагааны талаар БНХАУ-тай хамтран ажиллах, техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн сургах, дадлагажуулахад хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.

Ноён Хуан Юузиуурхайн аюулгүй үйл ажиллагаа болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хоёр тал цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Хуваалцах