БНХАУ-ын “Шэньжөү-13” багийнхан задгай сансарт ажиллав
эх дэлхийтэй холбоо барих тоноглол угсрах, мөн станцын гадна задгай огторгуйд нисгэгч нар хөдөлгөөнт холбоотой туршилт хийжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 8-ны өдөр Бээжингийн цагаар 01:16 цагт БНХАУ-ын "Шэньжөү-13" сансрын хөлгийн нисгэгч нар задгай сансарт ажилласан талаар CCTV мэдээллээ. Тодруулбал, Сансрын станцаас гарах, задгай сансарт үүрэг гүйцэтгэх, дахин сансрын станцдаа буцаж орох бүх явцад нийт 6,5 цаг зарцуулсан байна. Уг ажиллагаанд сансрын нисгэгч Жай Жиган, эмэгтэй нисгэгч Ван Яапин хоёр оролцжээ. Энэ нь Хятад улсын сансрын баг задгай сансарт ажиллаж байгаа гурав дахь удаагийн үйлдэл нь юм. Мөн энэ удаа сансрын эмэгтэй нисгэгч анх удаа задгай сансарт үүрэг гүйцэтгэжээ.
Ингэхдээ эх дэлхийтэй холбоо барих тоноглол угсрах, мөн станцын гадна задгай огторгуйд нисгэгч нар хөдөлгөөнт холбоотой туршилт хийжээ.


















