БНХАУ-ын Соёлын сайд айлчлал үргэлжилж байна
Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён Цай У тэргүүтэй албаны төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна.
Мэдээллийн алба

Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён Цай У тэргүүтэй албаны төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна.
Өнөөдөр Ц.Оюунгэрэл сайд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Б” танхимд БНХАУ-ын Соёлын сайд ноён Цай У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах бөгөөд Монгол Улсын Соёлын яам, БНХАУ-ын соёлын яам хооронд “2014 онд Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай” протоколд гарын үсэг зурах юм.
Мөн ССАЖЯ-ны зүгээс төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж Чойжин ламын сүм музей, Уран зургийн галарейн уран бүтээлтэй танилцуулахаар төлөвлөжээ. Харин маргааш төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхах юм.


















