Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын цаг уурын удирдах газар экологийн түгшүүрийн шар түвшинг зарлаад байна

Хятадын төв, зүүн, хойд, баруун өмнөд нутагт агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байгаатай холбоотойгоор тус улсын цаг уурын удирдах газраас экологийн түгшүүрийн шар түвшинг зарласан байна. өнөөдрөөс Бээжингийн хойд дүүрэг, Хэбэй, Хунань, Хэнань, Сычуань, Шаньдун болон Гуйчжоу мужуудыг өтгөн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын цаг уурын удирдах газар экологийн түгшүүрийн шар түвшинг зарлаад байна
БНХАУ-ын цаг уурын удирдах газар экологийн түгшүүрийн шар түвшинг зарлаад байна. Зураг: МҮОНРТ

Хятадын төв, зүүн, хойд, баруун өмнөд нутагт агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байгаатай холбоотойгоор тус улсын цаг уурын удирдах газраас экологийн түгшүүрийн шар түвшинг зарласан байна. өнөөдрөөс Бээжингийн хойд дүүрэг, Хэбэй, Хунань, Хэнань, Сычуань, Шаньдун болон Гуйчжоу мужуудыг өтгөн утаан хөшиг татахыг анхааруулж байна.

Үүнээс болоод үзэгдэх орчин 200 метр зарим сууринд бүр 50 метр хүрч буурахаар байгаа юм байна. Тиймээс дээр хот мужуудын нисэх онгоцны буудлууд, хурдны авто замууд, боомтын ажилтнуудад аюулгүй байдлын зохих арга хэмжээнүүдийг авахыг зөвлөсөн байна. Түүнчлэн орон нутгийн иргэдэд гудамж талбайд удаан гарахгүй байх, жолооч нарт сэрэмж болгоомжтой явахыг уриалсан байна. Хятадад авто тээврийн хэрэгслүүд, нүүрс ашигладаг цахилгаан станц, металл боловсруулах үйлдвэрүүд нь агаарын гол бохирдуулагч болдог юм.

2013 онд Хятадын томоохон хотуудад агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрсэн учир шуурхай арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх болсон юм. энэ дагуу хотын албад, аж ахуйн газруудын үйл ажиллагааг цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн экологийн түгшүүрийн түвшний дагуу зохицуулдаг болсон юм.

Хуваалцах