Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын Цэргийн сургуульд алба хаагчид суралцахаар боллоо

Онцгой байдлын байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн найман алба хаагч БНХАУ-ын Цэргийн сургуульд суралцахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Цэргийн сургуульд алба хаагчид суралцахаар боллоо
БНХАУ-ын Цэргийн сургуульд алба хаагчид суралцахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн найман алба хаагч БНХАУ-ын Цэргийн сургуульд суралцахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг алба хаагчидтай уулзан баяр хүргэж, суралцах хугацаандаа сахилга баттай, албаныхаа нэр хүндийг өргөн идэвх чармайлт гарган суралцахыг чиглэл болгосон юм.

Алба хаагчид цэргийн командлал, явган цэргийн командлал, компьютер, сүлжээний технологи, сувилахуйн ухаан, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, харилцаа холбоо тоног төхөөрөмжийн дэмжлэг гэсэн найман төрөл мэргэжлээр суралцана гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах