Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНХАУ-ын төлөөлөгчид манай улсад айлчилж байна

БНХАУ-ын ХАЧА-ийн ЗХЖШ-ын дэд дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын төлөөлөгчид манай улсад айлчилж байна
БНХАУ-ын төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ХАЧА-ийн ЗХЖШ-ын дэд дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж байна.

Тус төлөөлөгчид Монгол улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын долоодугаар зөвлөлдөх уулзалтад оролцохын зэрэгцээ Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо.

БНХАУ-ын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарын төлөөлөгчид айлчлалын үеэрээ БХИС болон Багабаян дахь Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төв, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги зэрэг байгууллагад айлчилж, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн “Цонжин болдог”-т орших Чингис хааны цогцолборыг үзэж сонирхох ажээ.

Хуваалцах