Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Евразийн 4 улсад айлчилна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Евразийн улс орнуудаар албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр ирэх сарын 2-ноос 9-ний хооронд Киргизстан, Казахстан, Латви, ОХУ зэрэг Евразийн 4 оронд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгааг Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Евразийн 4 улсад айлчилна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Евразийн 4 улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Евразийн улс орнуудаар албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр ирэх сарын 2-ноос 9-ний хооронд Киргизстан, Казахстан, Латви, ОХУ зэрэг Евразийн 4 оронд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгааг Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

Мөн Киргизстанд айлчлах үедээ Киргизийн ерөнхий сайдын урилгаар Бишкек хотноо болох ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нарын 15 дахь удаагийн уулзалтанд оролцох юм байна. Харин Астанад Хятад, Казахстаны засгийн газрын тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалтанд оролцох юм байна.

Мөн Латвид Хятад, Төв болон Зүүн Европын орнуудын 5 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Манай хойд хөрш ОХУ-д айлчлахдаа Санкт-Петербургд Хятад Оросын ерөнхий сайд нарын21 дэх дуаагийн уулзалтанд тус тус оролцох юм байна. Түүний айлчлалын гол зорилго нь ШХАБ-ын хүрээнд Евразийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа тэлэхээс гадна Нэг бүслүүр нэг зам санаачлагыг хэрэгжүүлэхэд Евразийн улс орнуудын дэмжлэгийг авахад чиглэсэн гэж ажиглагчид харж байна.

Хуваалцах