БНХАУ-ын удирдагч ирэх зун Москвад айлчилна
БНХАУ-ын удирдагч Си Зиньпин ирэх зун Москвад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин ирэх зун Москвад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ тухай Хятадад суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулж байна. Одоогоор тодорхой тов нь гараагүй байгаа ч ирэх тавдугаар сард БНХАУ-д болох "Торгоны замын дээд уулзалт"-ын дараа болов уу гэж хэвлэлийнхэн таамаглаж байна.
Мөн ОХУ-ын Элчин сайд Денисов ирэх тавдугаар сарын "Торгоны замын дээд уулзалт"-д ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, Хятадад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байгааг зарласан юм.
Торгоны замын "Нэг бүс, нэг зам" форум Бээжин хотноо тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болох юм. Одоогийн байдлаар энэ дээд уулзалтад оролцохоо дэлхийн 20 гаруй орны төр засгийн тэргүүнүүд илэрхийлээд буй аж. Сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ-ын харилцаа өндөр дээд түвшинд идэвхжсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин л гэхэд өнгөрсөн онд БНХАУ-д хоёр ч удаа айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, банк санхүүгийн гээд олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан юм.


















