Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Сингапурт айлчилж магадгүй

Ирэх 6-р сарын 12-нд, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Кин Жон Ун нар, Сингапур улсад, түүхэн дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа. Харин энэ үеэр, Хятадын дарга Си Зиньпин Сингапур улсад айлчилж магадгүй байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Сингапурт айлчилж магадгүй
БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Сингапурт айлчилж магадгүй. Зураг: МҮОНРТ

Ирэх 6-р сарын 12-нд АНУ-ын төрийн тэргүүн ДональдТрамп, Умард Солонгосын удирдагч Кин Жон Ун нар, Сингапур улсад түүхэн дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа. Харин энэ үеэр Хятадын дарга Си Зиньпин Сингапур улсад айлчилж магадгүй байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ тухай Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Трамп-Ким нарын уулзалтад 3 дагч орны удирдагч оролцох боломжтой гэсэн мэдээллийг өгсөн байна. Тиймээс энэ мэдээллээс харахад Хятадын удирдагч Си Зиньпин 2 орны удирдагчтай уулзаж магадгүй байна гэж ажиглагчид таамаглаж байна. Харин энэ тухай Хятадын гадаад хэргийн яамнаас тодруулахад, албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин АНУ болон Умард Солонгосын удирдагч нарын энэ дээд хэмжээний уулзалт болох гэж байгааг Хятадын зүгээс 2 орны харилцаанд төдийгүй дэлхийн энх тайванд эерэг ахиц дэвшил гарч байна гэж Хятадын тал байр сууриа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн 4-р сарын 27-нд Өмнөд болон Умард Солонгосын удирдагчид 2 Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ уулзалтаар талууд Өмнөд Умард 2 Солонгос болон АНУ эсвэл эдгээр 3 орон дээр Хятад улс нэмэгдээд 4 талын яриа хэлэлцээ хийх тухай асуудал хөндөгдсөн юм. Өнгөрсөн 7 хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д айлчилсан юм. Талууд дээр дурдсан асуудлуудыг хэлэлцсэнээс гадна хэлэлцсэнээс гадна 2 талын удирдагчид ирэх сард Сингапурт болох ТрампКимийн дээд хэмжээний уулзалтад, Хятадын удирдагчийг оролцуулах 3 талын дээд хэмжээний уулзалт хийх тухай санал солилцсон байж магадгүй гэж олон улсын ажиглагч шинжээчид таамаглаж байна.

Хуваалцах