Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын удирдагчийн Папуа Шинэ Гвиней дэх төрийн айлчлал эхэллээ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпины Папуа Шинэ Гвиней улс дахь анхны төрийн айлчлал энэ Баасан гарагт эхлээд байна. Хятадын удирдагч тус улсын захирагч генерал Боб Дадаегийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын удирдагчийн Папуа Шинэ Гвиней дэх  төрийн айлчлал эхэллээ
БНХАУ-ын удирдагчийн Папуа Шинэ Гвиней дэх төрийн айлчлал эхэллээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпины Папуа Шинэ Гвиней улс дахь анхны төрийн айлчлал энэ Баасан гарагт эхлээд байна. Хятадын удирдагч тус улсын захирагч генерал Боб Дадаегийн урилгаар ийнхүү айлчилж байгаа юм. Айлчлалын эхний өдөр 2 орны удирдагчийн уулзалт болж, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах тохиролцоонд хүрсэн байна.

Мөн Ши Жиньпин дарга Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Порт Морсби хотод Хятадын тусламжаар барьсан сургуульд зочилж хурдны замтай танилцжээ. БНХАУ-ын дарга, Папау Шинэ Гвиней нь Номхон далайн арлын орнууддаа нөлөө бүхий улсад тооцогддогийг тэмдэглэн хэлээд 2 улс харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримталж харилцан ашигтайгаар хамтран ажилладаг гэдгийг онцолсон байна. БНХАУ, Папуа Шинэ Гвиней улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 42 жил өнгөрч байгаа юм.

Хятадын дарга Ши Жиньпин тус улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр Номхон далайн арал улсуудын удирдагчидтай уулзана. Үүний зэрэгцээ өнөөдөр болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Хуваалцах