Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг Энэтхэгт 1,000,000 ам.долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ

“Ковид-19” цар тахлын маш хүчтэй хоёр дахь давлагаанд өртөөд байгаа Энэтхэг улсад халдварын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг Энэтхэгт 1,000,000 ам.долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ
БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг Энэтхэгт 1,000,000 ам.долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Ковид-19” цар тахлын маш хүчтэй хоёр дахь давлагаанд өртөөд байгаа Энэтхэг улсад халдварын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Тэгвэл “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэлд туслах зорилгоор Хятадын Улаан загалмай нийгэмлэг болон Hongxinyue нийгэмлэг Энэтхэгийн Улаан загалмай нийгэмлэгт 1,000,000 ам.долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн талаар CCTV мэдээллээ.

Мөн Энэтхэгийн “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг ажилд туслах эмнэлгийн эд материалыг энэ сарын 9-нд Чэндүгээс Энэтхэгийн Бангалор руу тээвэрлэн хүргэжээ. Тус тусламжийн эд материалд амьсгалын аппарат 100 ширхэг, уушги дэмжигч аппарат 40 ширхэг багтсан аж.

Хуваалцах