Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын өмнөд хэсгээс асар том цооног олжээ

Олон улсын эрдэм шинжилгээний баг Хятадын өмнөд хэсэгт хөрсний нуралтаар бий болсон хоёр том цооног, уулын чулуулаг бүхий 10 гаруй агуй олжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын өмнөд хэсгээс асар том цооног олжээ
БНХАУ-ын өмнөд хэсгээс асар том цооног олжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын эрдэм шинжилгээний баг Хятадын өмнөд хэсэгт хөрсний нуралтаар бий болсон хоёр том цооног, уулын чулуулаг бүхий 10 гаруй агуй олжээ.

Хятад, Франц, Бельгийн 30 хүний бүрэлдэхүүнтэй агуй судлаачдын баг Гуанши-Жуангийн өөртөө засах орны Дунланы нутаг орчимд долоо хоногийн судалгаа шинжилгээний аялал хийх явцдаа дээрх агуй, цооногуудыг олсон талаар CCTV мэдээлэв. Тэдний олсон цооногоос хамгийн том нь 300 метр гүн, 250 метр урт, 120 метрийн өргөн аж. Тиймээс дээрх цооног манай гариг дээрх 50 том нурангийн цооногийн тоонд зүй ёсоор орно гэж шинжээчид дүгнэж байгаа аж.

Хуваалцах