БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтан Пакистан улсад айлчилж байна
БНХАУ-ын ерөнхий сайдын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Хэ Лифэнг Пакистан улсад айлчилж байна. Хятад Пакистан хоёр улсын хооронд эдийн засгийн коридор байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд, хоёр улсын өндөр дээд албан тушаалтнууд хэлэлцэх юм байна.
Мэдээллийн алба

Хятад Пакистан 2 улсын хооронд байгуулсан эдийн засгийн онцгой бүс нь, Бээжингийн гадаад эдийн засгийн харилцаанд асар их өгөөж өгсөн төдийгүй, Хятадын бүс бас зам санаачилга амжилттай хэрэгжихэд хамгийн их нөлөө үзүүлсэн тэргүүлэх төслийн нэг юм байна. Пакистаны гадаад хэргийн яамны хэвлэлд, энэ төсөл бол Хятад Пакистан хоёр улсын яриа хэлэлцээний нэг хэсэг төдийгүй харилцаа хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ Хятад Пакистан хоёр улс стратегийн хамтын ажиллагааны түншлэлээ цаашид гүнзгийрүүлэх, ахиулахад энэ айлчлал онцгой ач холбогдолтой гэж мэдээлсэн байна. БНХАУ-ын ерөнхий сайдын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Хэ Лифэнийн Пакистан улсад хийж буй айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд, Пакистаны ерөнхийлөгч болон ерөнхий сайд бусад өндөр дээд албан тушаалтнуудтай уулзалт хэлэлцээ хийх товтой байна.