Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын “явуулын зочид буудал” өчигдөр анхны зочдоо хүлээн авчээ

“Панда” галт тэрэг 12 вагонтой, зочид хүлээн авах нийт 252 өрөөтэй. Түүнчлэн хамт олноороо аялж буй зорчигчид үдэшлэг, цэнгүүн болоод нийтийг хамарсан бусад арга хэмжээг зохион байгуулах боломжтой юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын “явуулын зочид буудал” өчигдөр анхны зочдоо хүлээн авчээ
БНХАУ-ын “явуулын зочид буудал” өчигдөр анхны зочдоо хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

Явуулын зочид буудал гэж хэлж болох “Панда” галт тэрэг өчигдрөөс зорчигчдод үйлчилж эхлэлээ хэмээн CCTV мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-ын аялал жуулчлалын зориулалттай “Панда” галт тэрэг өчигдөр анхны зорчигчдоо хүлээн авсан байна. Уг галт тэрэг тав тухтай унтлагын өрөө, аюулгүйн электрон цоож, галт тэрэгний бүх хэсгийг хамаарсан үнэгүй интернэт, тансаг зэрэглэлийн угаалгын өрөө болон шатар тоглох өрөө зэрэг спортын болон ажил, амралт зугаалгын хэсэгтэйгээс гадна өндөр зэрэглэлийн ресторантай юм. Түүнчлэн зочид буудлын болоод тансаг зэрэглэлийн өглөө, өдөр, оройн хоолоор үйлчлүүлэх боломжтойгоос гадна бусад олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч болох учир дээд зэрэглэлийн зочид буудлуудын зэрэглэлийн одтой аж.

Сонирхуулахад, “Панда” галт тэрэг 12 вагонтой, зочид хүлээн авах нийт 252 өрөөтэй. Түүнчлэн хамт олноороо аялж буй зорчигчид үдэшлэг, цэнгүүн болоод нийтийг хамарсан бусад арга хэмжээг зохион байгуулах боломжтой юм байна.

Хуваалцах