Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-ын Засгийн газар Хонгконг дахь төлөөлөгчөө шинээр томиллоо

Хонгконгод өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн найм дахь сардаа үргэлжилж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Засгийн газар Хонгконг дахь төлөөлөгчөө шинээр томиллоо
БНХАУ-ын Засгийн газар Хонгконг дахь төлөөлөгчөө шинээр томиллоо. Зураг: МҮОНРТ

Хонгконгод өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн найм дахь сардаа үргэлжилж байна. БНХАУ-ын Засгийн газар Бээжинг төлөөлөх төлөөлөгчөө шинээр томиллоо. Хятадын Коммунист намын төв хорооны гишүүн, Шаньши мужийн дарга байсан Луо Хуининг гэдэг улстөрч одоо Хонгконгод Хятадын Ардын Засгийн газрын төлөөлөгчөөр сууна.

Энэ талаар Хятадын төрийн хэвлэлд мэдээлсэн боловч ямар шалтгаанаар ийм өөрчлөлт хийж байгааг дурдаагүй байна. Харин барууны хэвлэлүүдэд шинэ төлөөлөгч Луо Хуининг нь Коммунист намын сахилга батыг сахин биелүүлдгээрээ олонд танигдсан улстөрч, өмнө нь Хонгконгтой холбоотой ямар нэг алба хашиж байгаагүй гэж бичжээ.

Хуваалцах