Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас нийслэлд 21 ЕБС барина

Одоогоор барилгын эдэлгээ муудаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай болоод байгаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас нийслэлд 21 ЕБС барина
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас нийслэлд 21 ЕБС барина. Зураг: МҮОНРТ

Одоогоор барилгын эдэлгээ муудаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай болоод байгаа. Иймд БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжаас нийслэлд 21 ерөнхий боловсролын сургууль барихаар болсон. Үүнтэй холбогдуулан тусламжийн хөрөнгөөр барих сургуулийн барилгын судалгааг БСШУЯ-наас гаргажээ.

Ингэхдээ гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ачааллыг жигдлэх, мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулахыг хориглох дүгнэлт гарсан, барилга барих зөвшөөрөл олгогдсон, техникийн нөхцөл хийгдсэн зэрэг зарчмаар сонголт хийсэн байна. Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн яриаг хүргэе.

Хуваалцах