БНХАУ Зимбабве улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолоо илэрхийлжээ
Бээжинд айлчилсан Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабег БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан байна.
Мэдээллийн алба

Бээжинд айлчилсан Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабег БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан байна. Мугабе нь Сингапурт нэг сар амраад нутаг буцах замдаа БНХАУ-д айлчилжээ.
Хэлэлцээний үеэр Хятадын дарга Си Зиньпин Хятад-Зимбабве нь эртнээс ойр харилцаатай байж ирсэн түншүүд гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Хятад нь Африкийн энэ улсын хувьд хамгийн гол хөрөнгө оруулагч улс. Бээжин энэ улсад дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар гээд олон чиглэлд хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
Энэ үүднээс цаашид БНХАУ харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ ололт амжилтад хүрэхэд Зимбабве улстай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч илэрхийлжээ.


















