Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ зорчигч тээврийн С919 онгоц үйлдвэрлэжээ

БНХАУ-д анх удаа дотооддоо зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэж, анхны нислэгээ энэ оны эхний хагаст хийхээр төлөвлөжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ зорчигч тээврийн С919 онгоц үйлдвэрлэжээ
БНХАУ зорчигч тээврийн С919 онгоц үйлдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д анх удаа дотооддоо зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэж, анхны нислэгээ энэ оны эхний хагаст хийхээр төлөвлөжээ. Хятадын төрийн өмчийн агаарын тээврийн "Сомас" компани өнгөрөгч 2014 оноос зорчигч тээврийн дунд зайн С919 хэмээх онгоцыг үйлдвэрлэх ажлаа эхлүүлжээ. Өнгөрөгч оны сүүлчээс хөлгийн дотоод зүйлсийг суурилуулж, угсралтын ажлыг дууссан байна.

Одоогоор тус онгоцыг нислэгт гаргахад бэлтгэж, шалгалт туршилтын ажил хийж байна. Зорчигч тээврийн С919 хэмээх энэхүү онгоц нь нийт 150 хүний суудалтай, 12 мянган метрийн өндөрт, цагт 834 км-ийн хурдтайгаар зогсолтгүй 5.5 мянган км зам туулах чадвартай дунд зайны хөлөг юм байна. Энэхүү онгоцыг Хятадын нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарыг дэлхийн хэмжээнд гаргахад хүчтэй нөлөөлнө гэсэн хүлээлт олон улсад байна.

Түүнчлэн өнөөдөр зах зээл дээр тэргүүлж буй эйрбус болон шинэ үеийн "Бойнг" онгоцны загваруудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай гэж тодорхойлжээ. Уг онгоцыг "ARJ 21" хэмээх Хятадын дотоодын зах зээлд арилжаагаараа тэргүүлдэг загвар технологи дээр суурилан, илүү сайжруулан бүтээсэн байна. Ирэх 20 жилийн хугацаанд Хятад улс шинээр 6000 гаруй онгоцыг үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хуваалцах