Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНКУ-ын Ерөнхий сайд Дж.Оторбаев Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөр

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаевын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хөтөлбөр. 10:05 цагаас Бишкек-Улаанбаатар чиглэлийн “ТК342” нислэгээр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНКУ-ын Ерөнхий сайд Дж.Оторбаев Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөр
БНКУ-ын Ерөнхий сайд Дж.Оторбаев Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөр. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаевын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хөтөлбөр.

10:05 цагаас Бишкек-Улаанбаатар чиглэлийн “ТК342” нислэгээр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.

13:30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаевыг албан ёсоор угтах ёслол болно. (Чингисийн талбай)

13:38 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаев нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

13:40 цагаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж. Оторбаев Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна

14:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг,Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ

15:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаев нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ

15:30 цагаас Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаев бараалхана.

16:00 цагаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана

16:30 цагаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж нар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Дж.Оторбаевт салбарын танилцуулга хийнэ (Төрийн ордон).

Хуваалцах