Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНМАУ-ын баатар Л.Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө

БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрээр 1922 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНМАУ-ын баатар Л.Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө
БНМАУ-ын баатар Л.Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Зураг: МҮОНРТ

БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрээр 1922 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн.

Байлдагчаар цэргийн алба хаах үедээ 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч, их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ.

Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн юм. Л.Аюуш баатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын удирдлага алба хаагчид, Өвөрхангай аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 256-р ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Хуваалцах