БНМАУ-ын Гарамгай баатар Л.Дандар болон Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн баярын энэ өдөр БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн удирдлагууд, "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийнхэн Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Мэдээллийн алба

Хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч. Ж.Батбаясгалан, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, ЗХУ, БНМАУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай болон "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, гишүүд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар В.П.Савиных нарын хүндтэй зочид оролцлоо.