Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ 1.2 тэрбум ам.доллараар коронавирусний вакцин худалдаж авна

БНСУ олон улсын биотехнологийн 4-н компани болон вакцины олон улсын хөтөлбөрөөс 44 сая хүнийг дархлаажуулах хэмжээний коронавирусний вакцин худалдан авахаар урьдчилсан захиалга өгчээ. Мөн тус улсын засгийн газар вакцин худалдан авах төсөвт 1.3 их наяд вон буюу 1.2 тэрбум америк доллар тусгасан байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ 1.2 тэрбум ам.доллараар коронавирусний вакцин худалдаж авна
БНСУ 1.2 тэрбум ам.доллараар коронавирусний вакцин худалдаж авна. Зураг: МҮОНРТ

БНСУ олон улсын биотехнологийн 4-н компани болон вакцины олон улсын хөтөлбөрөөс 44 сая хүнийг дархлаажуулах хэмжээний коронавирусний вакцин худалдан авахаар урьдчилсан захиалга өгчээ. Мөн тус улсын засгийн газар вакцин худалдан авах төсөвт 1.3 их наяд вон буюу 1.2 тэрбум америк доллар тусгасан байна.

Эхний ээлжид 34 сая хүнд тарихаар АстраЗенека, Пфайзер, Жоннсон энд Жоннсон, Модерна зэрэг дөрвөн компаниас 64 сая тун вакцин авахаар урьдчилсан захиалга өгсөн тухай Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Үлдсэн 10 сая хүнд хийх вакциныг ДЭМБ-ын олон улсын вакцины төсөл КОВАКС-аар дамжуулж, авах юм байна. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгос улс хүн амынхаа 88 хувийг хамруулах хэмжээний вакциныг аль хэдийн урьдчилан захиалжээ. Одоогоор БНСУ-ын засгийн газар АстраЗенека компанитай вакцин худалдан авах гэрээг байгуулсан, харин бусад гурван компанитай энэ сарын сүүлээр гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Вакцины нийлүүлэлтийн эхний хэсэг 2-р сарын эхээр хийгдэнэ харин иргэдийг бүх нийтээр нь вакцинжуулах хөтөлбөрийг хэзээ эхлүүлэхээ хараахан шийдээгүй байна. Одоогоор олон улсын хэмжээнд боловсруулж байгаа вакцины аль ч нь эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөгдөөгүй, вакцины аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол байгаа учраас Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам вакцинжуулалт эхлүүлэх хугацааг тухайн цаг үеийн байдалтай уялдуулан, уян хатан нөхцөлтэй зохион байгуулахаар зорьж байгаа юм байна.

Хуваалцах