Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-аас импортлосон 12.4 тонн шар айргийг устгажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс 5744 бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийдэг байсан ч хоёр жилийн өмнөөс бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд зөвхөн бичиг баримтын хяналт хийдэг болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-аас импортлосон 12.4 тонн шар айргийг устгажээ
БНСУ-аас импортлосон 12.4 тонн шар айргийг устгажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс 5744 бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийдэг байсан ч хоёр жилийн өмнөөс бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд зөвхөн бичиг баримтын хяналт хийдэг болсон. Ингэснээр импортоор орж ирж байгаа зарим бараа бүтээгдэхүүний эрсдэл нэмэгдэх хандлагатай болсныг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.

Импортын хяналтаар хаяг шошго, тээвэрлэлтийн горим алдагдсан, бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрдэг аж. Тухайлбал, БНСУ-аас импортлосон 12.4 тонн шар айраг хадгалалтын хугацаа дууссан тул гаалийн горимоор устгасан байна. 2014 онд баталсан Шадар сайдын тушаалаар архи, согтууруулах ундаа бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд тооцогдох болсон учир эрсдэл нь нэмэгдэх хандлагатай болжээ.

Мөн Итали улсаас импортлогдсон 17 тонн цэвэр ус тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс хөлдөж, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй байсныг илрүүлсэн байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, хүйтэн халууны зөрүү өндөр улсын хувьд хүнсний шингэн бүтээгдэхүүн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн хөлдөх эрсдэл өндөр байдаг аж.

2016 оны эхний гурван сарын байдлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт импортын хяналтын хэлтэс экспортын 76 мянган тонн, импортын 7600 тонн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна.

Хуваалцах