БНСУ-аас ирж байгаа зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг чангатгана
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн ажиллаж байна
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн ажиллаж байна. БНСУ-д коронавируст халдвар (COVID-19)-ын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ 24 цагийн турш мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг цахимаар болон утсаар өгч нэгдсэн мэдээллээр хангахаар боллоо.
Мөн тус улсаас ирж байгаа зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг чангатгах, халдвар зеөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний чиглэлийг ярилцлаа.



















