Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авч ирлээ

Урьдчилсан байдлаар онгоцонд яваа эрүүл ахуйн улсын байцаагчаас авсан мэдээллээр тусгай үүргийн онгоцоор Сөүлээс 261 иргэн ирж байна. Үүнээс зургаа нь хүүхэд. 11 зорчигчийг ХӨСҮТ-д, 24 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж, үлдсэнийг нь бусад амралтын газарт тусгаарлана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авч ирлээ
БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авч ирлээ. Зураг: МҮОНРТ

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авч ирлээ.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм.

Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штаб БНСУ-аас ирж байгаа тусгай нислэгийн үйл ажиллагааг хянаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цаашид сайжруулах, анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт

Хуваалцах